Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв Хонконгийн “Peninsula”, “Tengo Hong Kong” болон Монголын “Нийслэл ротари” клубтэй хамтран өнгөрсөн сарын 28, 29-нд хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн үеийн эмчилгээ, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад хүүхдийн согог засал, эмчилгээний чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж буй хүүхдийн мэс заслын их эмч Liu King Lok, эмч Eric Chak, сувилагч Ann нарын баг бүрэлдэхүүн ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, тус төвийн эмч нарын хяналтанд байдаг 10 хүүхдэд хамтарсан үзлэг оношлогоо хийсэн юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн оношлогоо, эмчилгээг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж олон гэр бүл, хүүхдүүдэд эрүүл мэнд, инээмсэглэл бэлэглэж байгаа Хонконгийн эмч нарын баг цаашид мөн ГССҮТ-тэй хамтарч зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Таны сурталчилгаа