Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэний дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: "Иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна.
Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэх мэдээллийг өглөө.