Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон дэд дарга нар өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно. 

Мөн тэрээр хэлэхдээ намын гишүүдийн гаргаж байгаа саналыг 3 том зүйл дээр багцлаад байна. 

• Эв эетэй байх

• Шинэчлэл хийгдэх 

• Төрийн хүнд суртлыг үгүй болгох  

Үүнээс бид нам шинэчлэгдэх гэдэг дээр төвлөрч байна. 

Ардчилсан намын 15 дэд даргын 9 нь 1980-аад оны залуус томилогдлоо. 

Тэргүүн дэд дарга хурлыг даргалдаг байх, мөн гадаад харилцааг хариуцаж ажиллахаар боллоо. 

-Бид тодорхой аймаг, сумууд дээр төвлөрч ажиллана. Дэд дарга нар аймаг, сумдаар очиж судалгаа хийнэ, аймаг, сум, баг дээр байгаа иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг тодорхой болгоно. 

-Боловсролын салбарыг төлөөлж чаддаг, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг, нэг үгээр хэлбэл олон түмний дэмжлэгийг авч чадаж байгааг нь Ардчилсан намын жагсаалтад оруулна.

-Шинэчлэгдсэн жагсаалтыг бий болгоно. Шинэ удирдлага, шинэ бодлогыг бий болгоно. Ардчилсан намын маргааны дараа, шинэ намын даргатай болсны дараа, улс төрийн намын хуулиудын дараа бүтцээ тодорхойллоо. Бид гал тогоонд ямар түвшний хүмүүсийг ажиллуулах вэ гэдгийг тодорхойлно. 

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт 

Монгол Улсын улс төрийн намууд бүхэлдээ өөрчлөлтөд орж байна. Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хууль батлагдсан. Ардчилсан намын төлөөлөн удирдах төв байгууллага ҮБХ 504 гишүүний бүрэлдэхүүнтэй болж байна. 

Улс төрийн зөвлөл маань 50 орчим гишүүнтэй бодлогын байгууллага болж байгаа бөгөөд шуурхай, бодлогын удирдлагаар хангах улс төрийн зөвлөлийг байгуулан ажиллана. 

Бодлогын асуудлыг, ардчиллын 2 дахь давлагааг эхлүүлж байна. Бид байр сууриа 2 дахь үедээ шилжүүлж байна. Манай намын Ардчилсан дахин сэргэлтийн үе бий болж байна. Бодлогын хувьд маш том өөрчлөлтийг бий болгох болно. Бид аажимдаа авторитар тогтолцоо руу шилжих хандлагатай байна. Ардчиллын баян бүрд болох монгол орныг энэ хэвээр нь авч үлдэж чадах уу, хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах тогтолцоог хамгаалах болно. Ардчилсан нам, ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Бид үүн дээрээ 7 жилийн туршид анализ хийсэн. Бид шинэ Ардчилсан намыг бий болгох болно. 

Дэд дарга Ч.Өнөрбаяр: 

Нэг хүн шийдвэр гаргадаг биш хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд бид бүгд томилогдсон гэж үзэж байна. Анхан болон дунд шатанд бүх түвшиндээ шийдвэр хүлээгээд суухгүй. Хууль зүйн асуудлыг хариуцаж ажиллана. Хуулийн тэгш байдлыг хүртэж чадахгүй байгаа иргэдтэйгээ тулж ажиллах болно. 

Дэд дарга Ц.Жадамбаа 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эв эеийг хичээхийн тулд дотооддоо маш их цагийг зарцуулсан. Маш хурдтай өндөр зохион байгуулалтаар ажилд орох нь чухал байсан учир удирдлагын багийн бүрэлдэхүүнийг бий болгосон. Нийт насны ангиллаар авч үзвэл дараа үеийнхээ шинэ хүний нөөцийг бий болгож байна. Маш богино хугацаанд ямар амжилт гаргах вэ гэдгийг бид харуулах болно. 

Чөлөөт эдийн засаг, бизнесийн салбар, эрүүл мэндийн салбарт ажиллахаар болоод байна. Энэ хугацаанд хэрэгжүүлж байсан ажлууд ямар шатанд гарсан талаар ажиллах болно. 

Дэд дарга Т.Пүрэвхатан 

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 37,8% нь эмэгтэйчүүд, мөн 3 дэд дарга нь эмэгтэй томилогдсон учир Ардчилсан нам цаашид бодлогын түвшинд эмэгтэйчүүдээ гарган ажиллах болно. 

Таны сурталчилгаа