Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Будхүү Казахстан Улсын Астана хотод болсон Олон Улсын Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд 5 төрлөөр оролцон, 2  мөнгө, 3  хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Тэрээр Цагаанхайрхан сумын уугуул бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2011 оноос хойш нийт дөрвөн удаа оролцож, найман медаль хүртсэн Олон Улсын хэмжээний мастер, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цолтой.

Түүний үүсгэн байгуулсан “Цэцэн Шонхор” клуб болон салбар клубүүд нь одоогоор 950 орчим тамирчдыг  бэлтгэн гаргаад байна.

Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн нар цагдаагийн ахмад С.Будхүүг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Таны сурталчилгаа