Цаг үеийн мэдээ

ХҮН намын төлөөлөх зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. Хуралдааныг ХҮН намын дарга Т.Доржханд  удирдаж явууллаа. Тус хурлаар ХҮН нам Удирдах зөвлөлийн гишүүдээ нэмж сонгон, Төлөөлөх зөвлөлийн бүрэлдэхүүнээ өргөтгөн тэлж, орон тооны бус нарийн бичгийн дарга нараа томиллоо.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлд Дэлхийн банканд ажиллаж байсан эдийн засгийн ухааны доктор Б.Түвшинтулга, Харвардын их сургуулийг Төрийн удирдлагаар төгссөн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор С.Санасэр, Варшавын их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, МУИС-ийн докторант, МУИС-ийн Бизнесийн сургуульд багшилж буй Ш.Энхтуул, Тайванийн Үндэсний Дун Хуа их сургуулийг байгалийн ухааны магистраар суралцсан Э.Золзаяа, Бизнесийн удирдлагын Докторант С.Айнагүл нарын 5 гишүүд нэмэгдлээ.

Таны сурталчилгаа