Орхон аймаг уул уурхайн салбараа сурталчлах “Зэс фестиваль”-ийг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Зэс фестиваль”-ийн хүрээнд баярын жагсаал, гэрэл зургийн үзэсгэлэн, танилцах аялал, зэс, зэсэн эдлэлийн үзэсгэлэн, дуудлага худалдаа, цахилгаан машины үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.