Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.09.25/ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган эхэллээ.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон тэргүүн дэд дарга С.Баярцогт нар ҮБХ-ны хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ АН-ын шинэчлэлийн хоёр дахь давлагааг эхлүүлж, 1980-аад оныхноор цус сэлбэснээ онцгойлж байсан юм.

Гэтэл АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо аль эрт бүрдсэн агаад МоАХ-ны А.Адъяасүрэн, МҮДН-ын Б.Жаргалан хоёр дээр санал хуваах чигтэй байна. Улмаар АН-ын шинэчлэлийг харж болох эхний үзэгдэлд “найруулга” орсон эсэхийг эл үйл явдлаас харах боломжтой болж байна

Ардчилсан залуусыг бойжуулна гэсэн хоёр даргын үг замхарч, АН доторх “Фракцаа бойжуулдаг” янзаараа байх уу. Ингэснээр "шинэчлэл, эв нэгдэл" гэсэн чиг шугамаасаа гажиж мэдэх юм. Даргаасаа том толгойтой фракц бий болох уу, үгүй юу гэдгийг АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгууль шийдэж ч магад. 

М.Даваажаргал 

Таны сурталчилгаа