Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Батбаярын Жаргалан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, ажлын хэсгийн Ахлагч Д.Оюунцэцэг, АЭХ-ын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Эрдэнсувд, Ц.Уянга, Н.Одонгуа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ. 

АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунцэцэг: Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо 700 гаруй эмэгтэйчүүдтэй ээлжит ерөнхийлөгчөө сонгох 6-р Дээд чуулганаа хийлээ. Мөн Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Жендерийн тухай хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор АЭХ-ны дүрэм журамд тодорхой өөрчлөлт орууллаа. Саналын эрхтэй 661 төлөөлөгч санал өгч 50,8%-иар Б.Жаргалан ялалт байгууллаа. АЭХ-ны нүүр царай болж, манлайлал үзүүлэн оролцсон нэр дэвшигчиддээ баярлалаа. 

АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчилсан нам Л.Гантөмөр даргыг намын даргаараа сонгож УДШ-д балбан ёсоор бүртгүүлсэн. АЭХ-ны удирдлагыг сонгох Дээд чуулганаа амжилттай зохион байгууллаа. Дээд чуулганы хувьд олон нэр дэвшигчтэй, бодлого, мөрийн хөтөлбөрийн хувьд маш олон дэвшилтүүдтэй байлаа. 

АЭХ-ны зүгээс бүх шатанд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ таниулах ажлыг зохион байгуулна. Бодлогын түвшинд эмэгтэйчүүдээ бүхий л талаар дэмжиж ажиллах болно. АЭХ-ны Дээд чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засагтай холбоотой маш олон асуудлыг хөндсөн. Өнөөдрийн хувьд ковидтой холбоотой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон. УИХ-ын нээлттэй сонсголыг зохион байгуулна. Онцолбол цар тахлын нөлөөнд автсан хүмүүс бол яалт ч үгүй эмэгтэйчүүд байсан. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэчүүдийнхээ асуудлыг сонсож ил гаргаж тавихыг бодож байна. 

Мөн цаашид хэрхэн яаж ажиллах, ямар бодлогын шийдлүүдийг гаргаж ирэх талаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байх ёстой. Иймд ковидын нээлттэй сонсголд онцгой анхаарал хандуулж байна. 

Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол Улс” аяныг эхлүүлж байна. Үүнд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо маш идэвхтэй оролцох болно. Орон нутгийн сонгуульд анхаарал хандуулан ажиллах, нэр дэвшигчдээ тодруулан бэлтгэх ажлыг эртнээс эхлүүлнэ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Бидний эцсийн зорилго бол улс орноо өөрчлөн хөгжүүлэх юм. Ийм улс төрийг бид хийх болно. Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж үгүй. 

Ардчилал, байгаль, экологийн асуудал дэлхий даяар ярвигтай болж байна. Тиймээс эмэгтэйчүүд бид улс төрийн ажлаа сайн хийж чадна гэдэгт итгэл төгс байна. 

Эмэгтэйчүүд бид хамтарч хүчээ нэгтгэж байж амжилтад хүрдэг. Эмэгчтэйчүүд гэр бүл олон чухал асуудлыг хөндөх болно, Зөвхөн Ардчилсан намын эмэгтэйчүүдийн төлөө бус ардчиллын төлөө илүү өргөн хүрээнд ажиллаарай гэж захих байна. 

Нэр дэвшигч Б.Пунсалмаа: Нийт ардчилагчид, сонгуульд оролцсон хүмүүстээ уриалахад арчдиллын үнэт зүйл, эв нэгдлийг хангаж бид бүх шатны төлөөллийн байгууллагатаа амжит гаргахад хамтарч ажиллах ёстой. Ингэж байж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм шүү гэж уриалга хүргүүлж байна. 

Нэр дэвшигч Ц.Уянга: БИ АЭХ-нй сонгуульд нэр дэвшиснээр ардчиллын үнэ цэнэ алдагдаж байгаа энэ цаг үед, зоригтойгоор хөл гишгэн орж ирэх ийм үзэгдлийг хийсэн. Дотоод улс төр гэдгийг чи мэдэхгүй гэдэг, нийгэмд байж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийг чөлөөт өрсөлдөөнт нам үлгэрлэх ёстой гэж үндэслэсний улмаас тус байгууллага үүдээ нээж, чөлөөт, шударга өрсөлдөөнийг бий болголоо. Мөн нийгэм ийм хүлээлттэй байгаа шүү гэдгийг харуулах үүднээс өрсөлдөөнд орсон. Энэ бол анхны амжилт, томоохон алхам юм. 

Таны сурталчилгаа