Цаг үеийн мэдээ

Нарийвчлал баталгаажсан эсэхийг шалгах

Худалдаалагддаг артерийн даралт хэмжих 10 аппарат бүрийн 8 нь олон улсын баталгаажилт, нарийвчлал хэмжилтэд хамрагдаагүй байдаг байна. 

Тиймээс та байнга хэрэглэдэг эсвэл худалдан авах гэж байгаа артерийн даралт хэмжих автомат аппаратын нарийвчлал баталгаажсан эсэхийг шалгах нь зүйтэй. 

https://stridebp.org/bp-monitors нь нарийвчлал баталгаажсан, шалгагдсан АД хэмжих аппаратуудын жагсаалт бүхий веб хуудас юм. 

Веб хуудас руу нэвтэрч ороод артерийн даралт хэмжих аппаратын үйлдвэрлэгчийн нэр, моделийг зөв/алдаагүй бичихэд хайлтын үр дүнд, эсвэл жагсаалтад илэрц гарч ирвэл таны хэрэглэдэг эсвэл сонгож гэж байгаа аппарат баталгаажсан, нарийвчлал сайтай гэсэн үг юм. 

Уг веб хуудасны хайлтын хэсэг маш мэдрэг тул нэг үсэг, тоог буруу бичихэд хайлтын үр дүн гарч ирэхгүй байх эрсдэлтэйг анхаараарай.

Таны сурталчилгаа