Цаг үеийн мэдээ

МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

МАН-ын бүлэг хуралдлаа. Иргэдийн зүгээс, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс манай намд, засагт, улсын их хуралд тавьж байгаа гол шаардлага бол хариуцлагын шаардлага тавьж байгаа, ажил алдсан хүмүүс, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцооч ээ гэсэн асуудал байгаа. Энэ дээр ерөнхий сайдын зүгээс хатуу байр суурьтай байсан. Ингээд үдээс хойш хурлын завсарлагаанаар хотын захирагч Д.Сумъяабазар даргатай уулзалт хийж ярилцаж байгаад сая бүлгийн хурал дээр албан ёсоор Д.Сумъяабазар дарга нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргалаа. Тийм учраас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж энэ ажлын хариуцсан засгийн газрын гишүүн, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар албан ёсоор ажил, албан үүргээсээ огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж байгаа юм.

Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж хариуцлага ярьж байна. Энэ нь юу байсан бэ гэхээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготойгоор өнгөрсөн оны улсын төсөд дээр тавьж өгсөн 300 гаруй тэрбум төгрөгөөр хийгдсэн худалдан авалт холбоотой асуудал. Энэ худалдан авалт нь нийгэмд асуудал үүсгэсэн учраас энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнтэй хариуцлагын тухай асуудал ярьж байгаа юм. Бусад хүмүүстэй бид үе шаттайгаар хариуцлага ярина. Саяны энэ парк шинэчлэлттэй холбоотой асуудал бол засгийн газартай холбоогүй тэр бол нийслэлтэй холбоотой асуудал байсан. 

Таны сурталчилгаа