"Хүнсний хангамж, аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх 7 заалттай танилцана уу.
ААНОАТ
1. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. /ААНОАТ-ын тухай хуулийн 22.1/
2. Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлнө. /ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.10/
ХХОАТ
3. Үр тариа, Төмс, хүнсний ногоо, түүний үр, Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац, Тэжээлийн ургамал, Модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө./ХХОАТ-ын тухай хуулийн 23.2/
НӨАТ
4. Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил /НӨАТ-ын хуулийн 13.1.15/
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн /НӨАТ-ын хуулийн 13.1.16/
6. Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг чөлөөлөөд байна. //НӨАТ-ын хуулийн 13.1.17/
7. Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлнө.