“Манай нөхөр намайг айлган сүрдүүллээ” гэх дуудлага мэдээлэл арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай очиход иргэн Г ТОЗ-8 маркийн буугаар эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.