Цаг үеийн мэдээ

Хараа хамгаалах дэлхийн өдөр (World Sight Day) нь дэлхий нийтийг нүдний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор жил бүрийн 10 -р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг. 

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “АЖЛЫН БАЙРАНД НҮДЭЭ ХАЙРЛАЯ"- "LOVE YOUR EYES AT WORK" уриа дор нэгдэж эмнэлгийн ажилчид болон нийт ард иргэд рүү чиглэсэн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Уг үйл ажиллагааны хүрээнд УХТЭ-ийн 60 гаруй эмч эмнэлгийн ажилчид, амбулаториор үйлчлүүлж буй 200 гаруй иргэнд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө мэдээллийг олголоо. 

Таны сурталчилгаа