Цаг үеийн мэдээ

ХБНГУ-аас хэрэгжүүлж буй “Мэш” төслийн хүрээнд тус улын Эмнэлгийн эрүүл ахуйн холбооны ерөнхийлөгч, “Хайкомед” лабораторийн захирал, доктор, профессор Валтер Попп болон Эмнэлгийн ариутгасан бараа хангамжийн нийгэмлэгийн зөвлөх Аделхайд Жонес нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийлээ. 

Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах тус төсөлд хамтран ажиллах, улмаар ХБНГУ-ын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр санал солилцож, цаашдын үйл ажиллагааг төлөвлөсөн байна. 

“Мэш” төсөл нь олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг Монголд нутагшуулах, орон нутгийн алслагдсан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 2010 оноос эхлэн ХБНГУ-ын эмч, мэргэжилтнүүд яаралтай түргэн тусламж, эмнэлгийн эрүүл ахуйн чиглэлээр уулзалт, сургалтыг тогтмол зохион байгуулж иржээ.

Таны сурталчилгаа