Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ онд багтаад 200 сувилагч, эх баригчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.  Энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ-өөс сувилагч мэргэжилтнийг чадавхжуулж, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНХАУ, БНСУ-д сургалтад хамруулж байна.

БНСУ-д сургалтад хамрагдах сувилагч, эх баригч нарын эхний баг тус улсад очсон. Есөн аймаг, төрөлжсөн мэргэшлийн хоёр эмнэлгийн 17 сувилагч, эх баригч  энэ сарын 16-наас эхлэн Сунчонхян их сургуулийн Сөүл Бүчон эмнэлгийн Сувилахуйн тэнхмийн үйл ажиллагаатай танилцаж, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, сувилагчийн гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэл авч, шинэ сувилагчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар туршлага судалж байна. Мөн энэ удаагийн сургалтаар өвчтөний биеийн байдлыг үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагчийн ёс зүй, хандлага зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр сургалт авах юм.

Таны сурталчилгаа