Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн БЗД, СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-15 настай 9000 орчим хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулаад байна.
А Стретококкийн хурдавчилсан оношлуур эерэг гарсан сурагчдыг шүдний эмчийн үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ зэрэг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулан ажиллаж эхэлсэн ба цаашлаад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг, оношлогдсон хүүхдүүдийг эмчилгээнд хамруулан хяналтанд авч, эрүүлжүүлэх юм.
Цаашид дээрх үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 6-15 насны нийт 350,000 гаруй хүүхдийн хамруулан ажиллахаар зорин ажиллаж байна.