Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувь нь хамрагдаад байна. 

Ажлыг эрчимжүүлэх хүрээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон явуулын багийн хамт энэ сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймгийн таван суманд ажиллаж байна.

Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, сувилагч, техникч нарын баг өнөөдрийн байдлаар 14 сумын 3500 гаруй иргэнд үзлэг, шинжилгээ, оношилгоог хийгээд байна. 

Бид малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах тал дээр анхааран ажиллаж байна. 

Үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн 17 суманд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллана.

Таны сурталчилгаа