Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт ажиллаж, Гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн Мэс заслын тасгийн эмч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва Б.Ганхүрэл Б.Баатарцогт Т.Санчир-Од мэдээгүйжүүлэгч эмч, Сувилагчдын брэлдэхүүн хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмчилгээг хийлгэж байна.