Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран Улаанбаатар-Дархан- Улаанбаатар чиглэлд Хүүхдийн галт тэрэгний аяллыг 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аялалд Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Монголын Дауны холбооны нийт 30 гаруй хүүхэд хамрагдсан юм.
Аяллаар хүүхдүүд Дархан хотын түүх дурсгалын газрууд, Аймгийн музей, Номын өргөөтэй танилцаж боловсролын хөтөлбөрт хамрагдлаа. Мөн Хүүхдийн галт тэрэгний Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, галт тэргээр аялж, Тэшүүрт бамбарууш тоглоомын газраар зочилж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.