Цаг үеийн мэдээ

2023 оны 10-р сарын 23-наас 11-р сарын 8-ны өдрүүдэд Нидерланд улсад төвтэй KNCV байгууллагын сүрьеэгийн зөвлөх Dr.Bakyt Myrzaliev манай улсад сүрьеэгийн эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. 

Энэхүү арга хэмжээ нь 2 үе шаттай явагдана. 

Нэгдүгээр үе шат: Сүрьеэгийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэлтийн  өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, нэгж байгууллагад газар дээр нь очиж танилцах, мэргэжил арга зүйгээр хангах;

Хоёрдугаар үе шат: Эмч, эрүүл мэндийн ажилтан, бусад оролцогчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, илрүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, санхүүг тооцоолох;

ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НЭМГ, Глобаль сан, ШШГЕГ, УХТЭ, СХД, БЗД, Энэрэл эмнэлэг, МСТН, МСЭМХ, МӨАУМХ, ХХЭМБНХ, Сонгдо эмнэлэг, БЗДНЭ, СХД, БЗД, БГД-ийн 8, 23, 13 хорооны өрхийн ЭМТ, Төв, Дундговь аймаг, Сайнцагаан, Дэрэн сумын ЭМТ зэрэг 20 гаруй байгууллагын 110 гаруй эмч мэргэжилтэн, дарга удирдлагуудтай уулзалт, ярилцлага хийж, сүрьеэгийн илрүүлэлтийн дата мэдээлэл, үр дүнг үнэлэх, илрүүлэлтийн алгоритмыг шинэчлэх зэрэг ажлууд хийгдсэн.

Сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 интервенцийн хүрээнд ажлын төлөвлөгөөг боловсруулж байна.  

Хоёр дахь үе шатны ажлууд 11-р сарын 27-ноос 12 сарын 8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Таны сурталчилгаа