Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдаж Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ. -50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй, өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч юм. 

Таны сурталчилгаа