Цаг үеийн мэдээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Л.Алтанхуяг, Н.Алтангэрэл, С.Алтансүх, М.Амартүвшин, А.Бадамсэрээжид, Н.Батдуулга, Н.Батцэнгэл, Д.Батмарта, Э.Бошигт, С.Билгүүн, Э.Сумъяажаргал, Ж.Түвшинтөгс, Ц.Түмэнбаатар, Б.Ууганзаяа, Б.Хулансамбуу, П.Энхсайхан нарт холбогдох хэргийг

шүүгдэгч Л.Алтанхуяг,

түүний өмгөөлөгч О.Санчирбал

шүүгдэгч Н.Алтангэрэл

шүүгдэгч Н.Батдуулга

түүний өмгөөлөгч О.Анхбаяр

шүүгдэгч Б.Ууганзаяа

шүүгдэгч С.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис

шүүгдэгч Э.Сумъяажаргалын өмгөөлөгч З.Хүрэлсүх болон Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Л.Алтанхуяг нарын 16 хүн

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4,

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

11.6 дугаар зүйлийн 1,

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 2.2, 2.10,

2.Энэ гэмт хэргийг:

2.2.бүлэглэж;

2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.6 дугаар зүйлийн 2.3,

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.3 дугаар зүйлийн 1, 2,

20.3 дугаар зүйл.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

1. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт 

1. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарна гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа