Завхан аймаг, ... сумын Нисэг багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Д нар 11 сарын 11-ний өдрийн 17:00 цагийн орчим чацаргана жимс түүхээр автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 12-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 57 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/47 настай, эрэгтэй/, Д/39 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:10 цагт иргэн Б/47 настай, эрэгтэй/-ыг сумын төвөөс 5 км-т “Эргийн тохой” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бөгөөд иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэнийг сумын төвөөс 5 км-т “Урт хошууны-Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зосоожээ.