Цаг үеийн мэдээ

Монголчууд өтгөн шаргал цай биш өтгөнтэй бор цай ууж байна. Усны газрын дарга З.Батбаярын мэдэгдсэнээр зуны үерээр худаг ус бохирдож, жорлон нь булаг, булаг нь жорлон болжээ. Хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар Сэлбэ голд бужигнаж байгаа бол Зайсангийн гурван хотхоны ундны усанд ч язганаж байна. Улаанбаатар 680 мянган нүхэн жорлонтой, 17 мянган худагтай. Нүхэн жорлон, газрын гүний ус ойролцоогоор хөрснөөс 2-3 метр буюу нэг түвшинд байрладаг. Нойлынхо усыг ус уугаад, крантандаа хүндэрч байна гэсэн үг. 680 мянган нүхэн жорлон 250 метр эргэн тойрондоо нянгаа тараадаг биологийн хүчтэй зэвсэг юм.

Таны сурталчилгаа