Цаг үеийн мэдээ

Дэлхийн өмнөд мөсөн туйл Антарктидын Филчнер мөсөн мөргөцгөөс 1986 онд салсан А23а нэртэй мөсөн уул нүүж эхэлснийг Британийн судалгааны хүрээлэн хиймэл дагуулын саяхны зурган дээрээс олж мэджээ. Дэлхийн хамгийн том бөгөөд эртний мөсөн уулуудын нэг А23а нь Филчнер мөсөн мөргөцгөөс салсныхаа дараа 30 гаруй жилийн турш Антарктидын Ведделл тэнгист хөдөлгөөнгүй гацсан байсан юм.

Гэвч хүчтэй салхи, далайн урсгалын нөлөөгөөр уг мөсөн уул Антарктидын хойгийн хойд үзүүрээр нүүдэллэн урсаж байна гэж Британийн Антарктид судлалын газраас мэдэгдсэн байна. А23а мөсөн уул нь АНУ-ын Нью-Йорк хотын нутаг дэвсгэрээс гурав дахин их хэмжээтэй ба ойролцоогоор их наяд метр тн жинтэй ажээ.

Британийн мөс судлаач Оливер Марш ийм том хэмжээтэй мөсөн уул нүүж, хөдөлгөөнд орох нь тун ховор үзэгдэл тул эрдэмтэд уг үзэгдлийг хянуур ажиглаж байгаа гэжээ. Эрдэмтдийн тооцоолсноор мөсөн уул өнгөрсөн жил хөдөлгөөнд орж, энэ жил хурдаа нэмсэн байна. Хэрэв А23а мөсөн уул Антарктидын Өмнөд Жоржиа аралд хүрвэл туйлын зэрлэг амьтдад хүндрэл тулгарч магадгүй юм. Уг арал нь олон сая далай гахай, оцон шувуу, жигүүртний гэр юм.

Таны сурталчилгаа