“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зохион байгуулалт, аюулгүй байдлын үнэлэлт дүгнэлтийг дээд түвшинд хүрч байгааг оролцогч орны хэвлэл мэдээллийнхэн өгч байна. Яабули хотод цана, снөүбоард, биатлон зэрэг цасны спортын голлох тэмцээн уралдаан болж буй бөгөөд тус бүс газрын аюулгүй байдлын манаанд нүд цавчилгүй зогсох Хуа Хуа нэртэй нохойг онцолъё.
Цагдаагийн тусгай албанд гурав дахь жилдээ ажиллахдаа хориглосон эд зүйлсийг нэн даруй илрүүлэх Хуа Хуа бол энэ наадмын аюулгүй байдлын гол хамгаалагч нь. Түүнийг ажилдаа тун хариуцлагатай ханддаг болохыг эзэн нь өгүүлнэ. Чөлөөт цаг гарвал түүнд энэ наадмын оролцогч, сайн дурын ажилтан гээд зөрсөн хүн бүр зүгээр өнгөрөхгүй, “Харбин-2025” наадмын холбогдолтой “пин”-г дурсгана.
Яабулин дахь цанын баазын хэзээний танил Хуа Хуагийн нуруунд байрлуулсан тусгай талбайд пин тэр дороо дүүрэх ба 5-10 минутад эзэндээ 10 орчим пинг цуглуулж дөнгөнө.