Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нд болсон.
Таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэх Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд дуусаж тендерийн баталгааны санал ирүүлээгүй China North Vehicle Corporation LTD компани хасагдсан юм. Улмаар “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн бол Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлж дараагийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын ажлыг үргэлжлүүлсэн.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас автобусны тендерийн үнэлгээг өчигдөр хийж дуусжээ. Улмаар БНХАУ-ын Yutong Bus компани тендерт шалгарсан тул нийслэлээс гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр болжээ. Ингэхдээ тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах аж. "Yutong Bus" компани 60 жилийн түүхтэй автобус үйлдвэрлэгч компани аж Өнөөдрийн байдлаар тус компани 40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байна. Энэ оны эхээр л гэхэд Саудын Арабын зах зээлд 550 дээд зэрэглэлийн автобус нийлүүлжээ.
Зочин
2023-12-01
Хятад жлс хөгжөөд Солонгосын дээр гарчихсан юм чинь зөв гэе дээ
жолоочиргэн
2023-12-01
хятадгүй юм байхаа больжээ аандаа уусгана гэж л энэ байх даа энэ удаа хэл амтай болохоор гайгүй л байдаггүй юм бол урдаас ирсэн буснууд дандаа л хог байсан
irgen
2023-12-01
Манайд нийлүүлнэ гэхээр л хачин юм хийгээд явуулна биз.яагаад ийм тэнэг юм шиг хачин юм бэ.өөр улсаас авч болдоггүй юм бэ.
ard tvmen
2023-12-01
zavchaa bhiivde sn shalgaarai
ard tvmen
2023-12-01
zavchaa bhiivde sn shalgaarai
2023-12-01
Солонгосоос аваач дэ
555
2023-12-02
Бас нэг ногоон шиг сэг авах вий дээ