ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Нүүрсний хулгайтай холбоотой сонсгол их олон зүйлийг илчилж байгаа. Өмнөговь гэх аймаг улс дотор тусдаа улс болчихжээ. Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. Ямар байдлаар гадаадын иргэдэд нэг аймгийн хэмжээтэй газар оччихсон байгааг бид ярьж байна. Үүнд оролцсон засаг дарга, газрын албаныхны тайлбарыг та бүхэн сонсож байгаа байх. Энэ үйлдэл нийтлэг байх магадлалтай. Сонсголоор газар өмчлөх эрх зөвшөөрлүүдийг монгол хүн, эсвэл монгол нэртэй цаана нь дандаа гадаадын хөрөнгө оруулалттай хувь хүн, хуулийн этгээдүүд монголын газрыг авсан шинжтэй байгаа нь тодорхой болж байна. Энд хууль зөрчсөн асуудал яригдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал. Тиймээс үүн дээр хууль хяналтын байгууллагууд энд яригдсан, илчлэгдсэн нотлох баримтууд дээр үндэслэн шуурхай арга хэмжээ авах ёстой гэж би үзэж байна.