Сүүлийн өдрүүдэд байшин шатсан дуудлага нэмэгдэж байгаа тул аюулгүй галлагааны дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
- Ханан пийшин, янданг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
- Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах
- Янданг дээврээс дээш 0,5 м байрлуулах
- Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэхгүй байх
- Нунтаг түлш хэрэглэхгүй байх
- Яндангийн сойлтыг хаахгүй байх
- Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж аюулгүй байдлаа хангаарай.