Цаг үеийн мэдээ

Европын хойд болон төвийн бүс нутагт хүчтэй аадар бороо олон хоног тасралтгүй үргэлжлэн орсны улмаас үерийн аюулт үзэгдэл гамшиг болон үргэлжилж байна. 

Тухайлбал, Нидерланд, Герман, Унгар зэрэг улсуудад гол мөрний ус аюулын улаан түвшинд хүрчээ. Унгар улсын Дунай мөрний усны түвшин 6.45 мм хүрсэн нь 2013 оноос хойш бүртгэгдэж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. 

Дээрх улс орнуудад үүсээд буй байгалийн аюулт үзэгдэл үргэлжилж, хур тунадасны хэмжээ 15-29 мм хүрч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна хэмээн цаг уурын газраас мэдээллээ. 

Герман улсад 1000 орчим сайн дурын ажилтнууд олон мянган шуудайтай элс зөөвөрлөн орон байр, барилга байгууламжуудын доод давхрууд руу үерийн ус орохоос сэргийлэн, хаалт хийн ажиллаж байгаа ажээ.

Тус улсад үерийн аюулт үзэгдлийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, тээврийн хэрэгсэлийн зорчих олон зуун хуваарьт маршрут цуцлагдаад байна.

Таны сурталчилгаа