Цаг үеийн мэдээ

2024 оны хамгийн эхний тэмцээн болох “Таеквондо Пүмсэ" Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ. 

Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдах "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 1 сарын 23-25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдана.

Оролцогчдын бүртгэл 2024 оны 1 дүгээр сарын 2-ноос 15-ныг хүртэл монголын таеквондогийн холбооны цахим бүртгэлийн систем www.mongol-taekwondo.com сайт дээр явагдана.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь сонирхогчдын /насанд хүрэгч/ ангилал нэмэгдсэнээс гадна 2024 оны Таеквондо пүмсэ ДАШТ, болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорил давхар явагдана.