Эрт илрүүлгийн мэдээгээр бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний цооролт /4-5 шүд/ өвчний тархалт өндөр байгаа тул аав, ээж, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг жилд 2 удаа тогтмол эмчид үзүүлж, зөвлөгөө авч эмчлүүлээрэй.
Шүдээ хэрхэн зөв угаах вэ?
1. Шүдийг зөв чиглэлээр угааснаар бүх гадаргуу нь жигд цэвэрлэгдэнэ.
Сойзыг буйлтай 45 градусын налуутай барих
Буйлнаас шүд рүү шүүрдэх чиглэлээр хөдөлгөөн хийж угаана
2. Шүдээ угаахдаа дарааллын дагуу угаавал нэг ч шүд орхихгүй
3. Хэт их хүчээр дарж угаахгүй байхыг анхаараарай!
4. Хугацаа болон давтамж чухал. 3 минутаас багагүй хугацаа зарцуулах. Өглөө, өдөр, оройн хоолны дараа, мөн унтахын өмнө заавал шүдээ угаагаарай.
(Орой унтахын өмнө шүдээ угаасны дараа юм идээд унтвал ямар ч үр дүнгүй шүү)
5. Шүдээ угаахдаа хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй шүү!
Сойзны үсээр эсвэл зориулалтын хэлний сойз, өнгөр хусагч ашиглаарай!
Хэлний угаас үзүүр рүү чиглэлтэйгээр цэвэрлээрэй.
Оюун эрдэнэ
2024-01-02
Хүүхдийн шүд даатгалаар эмчлэх үү Өмнөх жилүүдэд хувийн эмнэлэгт даатгалаар эмчлэнэ гэсэнч эмнэлэгүүд тийм шийдвэр байхгүй гээд эмчлэхгүй бсан хаана хандах вэ
Оюун эрдэнэ
2024-01-02
Хүүхдийн шүд даатгалаар эмчлэх үү Өмнөх жилүүдэд хувийн эмнэлэгт даатгалаар эмчлэнэ гэсэнч эмнэлэгүүд тийм шийдвэр байхгүй гээд эмчлэхгүй бсан хаана хандах вэ