Цаг үеийн мэдээ

Сэтгэл гутралд нөлөөлөгч хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Биологийн болон амьдралд тохиолдсон үйл явдлуудтай холбоотойгоор сэтгэл гутралд өртдөг. 

Гэр бүлийн түүх – хэрэв гэр бүлд нь сэтгэл гутрал болон бусад сэтгэл зүйн эмгэгийн түүх байгаа бол та сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөр байна.

Хүүхэд насны траума – хүүхэд ахуйд тохиолдсон зарим таагүй үйл явдлууд нь айх, стрессдэх үед үзүүлдэг өөрийгөө хамгаалах хариу урвалд нөлөөлдөг.

Эрүүл мэндийн шалтгаан – архаг өвчин, нойргүйдэл, анхаарал дутмагшил зэрэг нь сэтгэл гутралын эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Мансууруулах бодисын хэрэглээ – Мансууруулах бодис хэрэглэх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүн архи уусны маргааш хөнгөн зэргийн сэтгэл гутралд ордог.

Хэрэв та болон таны ойр дотнын хүн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл сэтгэцийн эрүүл мэндийн 1800-2000 утсанд хандаарай.

Таны сурталчилгаа