Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын автобусны зогсоол дээр тохилог, дулаан автобусны буудал шинээр байршуулжээ. Энэхүү жишиг автобусны буудлыг дүүргийн 10 байршилд байршуулах бөгөөд хамгийн анхны буудлыг гүйцэтгэгчээс ийнхүү хүлээн авлаа.
Жишиг автобусны буудал нь дулаан өрөө, саравч болон зам талбайн үйлчлэгч нарт зориулсан хэсгүүдтэй. Мөн гадаа талбай, дотор орчныг хамгийн сүүлийн үеийн камераар хянах боломжтой бөгөөд тус хорооны Засаг дарга, хорооны цагдаагийн албан хаагчид хариуцсан ажиллана.
Жишиг автобусны буудлыг 22 ширхэг түргэн үйлчилгээний цэг чөлөөлсөн талбайд байршуулсан бөгөөд таван шарын автобусны энэхүү буудал нь замын хөдөлгөөний оргил ачааллын үед хамгийн олон хүн дамжин өнгөрдөг, олон чиглэлт уулзваруудын нэг юм.
Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй жишиг автобусны буудлуудын байршлыг сонгохдоо зорчигчид ихээр төвлөрдөг, сургууль, цэцэрлэгтэй ойр хэсгүүд болон алслагдсан хороодын нутаг дэвсгэрийг харгалзан баталсан. Дараагийн жишиг есөн автобусны буудлыг гүйцэтгэгч компаниас энэ оны дөрөвдүгээр сарын 01-нд хүлээн авч ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Зочин
2024-01-12
Сайхан санаачлага байна баярлалаа
Зочин
2024-01-13
Драгоных шалтай зүгээр харагдсан 5 шарынх шалгүй цементээр л юм байна хүйтэн ядаж дотор талыг нь шалгасан бол бас сэтгэл дутсан харагдлаа хийвэл хийсэн шиг хийчихгүй дээ л гэж харлаа Иргэд хийсэн зүйлд өөриймсөг хандах хэрэгтэй дээ ухамсар нь улам дордоод байх шиг
2024-01-13
энэ одоо хэдэн оны юун хачин юм босгоцын бэ? wtf
Зочин
2024-01-13
Яасан хогын юм барьцын.
Иргэн
2024-01-15
баахан архичид л сууж харагдана лээ