Цаг үеийн мэдээ

2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 Салхи Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-36 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө бүх хэсгээр -15...-20 градус хүйтэн байна. 

Таны сурталчилгаа