Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд Монголын хоккейн холбооны 2024 оны "U14 цомын аварга" шалгаруулах тэмцээн болж байна.
Бугант тосгоны Захирагчийн алба, Хоккейн холбоо, Ерөнхий боловсролын сургууль хамтран Монголын хоккейн холбооны 2024 оны "U14 цомын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд Орхон, Дархан, Улаанбаатар, Шарын гол, Бугантын шигшээ багууд хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаа юм.
Бугантын хоккейчид улсдаа дээгүүрт ордог төдийгүй залгамж халаагаа бэлтгэн гаргахад онцгой анхаарч иржээ. Тиймдээ ч өвөл цагт 2-3 удаагийн тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж ирсэн нь энэхүү спорт хөгжиж, тэмцээн уралдаанууд тогтмолжиход нөлөөлжээ.
Тэрчлэн тэмцээнд оролцогчдын чанар чансаа өндөрсөж, улсын хэмжээний багууд ирцгээдэг болжээ.
Хөвчийн тосгонд хоккейн спорт хөгжиж эхлээд өдгөө 40 гаруй жил болж байгаа юм байна.