Польш Улсын Якушице хотноо болж буй биатлоны залуучуудын Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний ( IBU Junior European open championship) 15 км-ийн хувийн гараанд Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, ОУХМ, түрүүч Э.Энхсайхан 44:34,8 амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Түрүүч Э.Энхсайхан дөрвөн буудалтаа 100 хувь амжилттай ( 0 0 0 0) гүйцэтгэсэн бахдам амжилт гаргаж, Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх цэргийн алба хаагч болж чадлаа.
Дэлхийн хэвлэлүүдэд биатлон хэмээх гайхамшигт спортоор, тэр тусмаа уг спорт маш өндөр хөгжсөн Европ тивд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч манлайлж чадсаныг онцлон бичсээр байна.