Цаг үеийн мэдээ

2023 оны тоо баримтаар Монгол Улсын нийт хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Дорноговь аймгийн нийт хүн амын 50,9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Эрчүүд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, ажлын ачаалал, стресс, хэт удаан суудаг болон доороосоо их даардаг ажил эрхэлдэг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, хорт зуршил зэрэг олон шалтгааны улмаас өвчилдөг. Тэдний эрүүл мэндийн өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тасаг, кабинет, мэргэжлийн эмчийн хангамж хангалтгүй байдаг. 

Дорноговь аймгийн эмнэлэгт урологи, андрологийн 2 эмч бэлдсэн боловч кабинет байгуулагдаагүйгээс гадна бэлтгэгдсэн эмч нар хавсарсан ажил гүйцэтгэж байгаатай холбоотой энэ тусламж үйлчилгээ эрэгтэйчүүдэд хүрч чадахгүй байв.

Тэгвэл өнөөдөр /2024.02.21/ Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ шаардлагыг хангасан стандартын Урологийн кабинет шинээр нээгдлээ.

Таны сурталчилгаа