Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч өдөртөө цаг агаар дулаарч байгаа тул халиа урсах, цас мөс хайлж шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд хашааны гадна тал, ойр орчмын цас мөсөө цэвэрлэж зөөх, шуудуу ухах, шороон далан босгож шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.