Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орно.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны 20:00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 18-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -38...-43 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр -21…-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -16...-21 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -25..-27 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.