2025 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өдрийн эхний хагас тааламжтай байх ч амьдралаа олон өнгөтэй болгох өвөрмөц алхам хийх, бүхнийг шинээр эхлэх хүсэл төрнө. Хий хоосон хүсэл тэмүүлэлд бүү авт. Ингэх нь таны хувьд амьдралаа улам л хүндрүүлнэ. Ивээн тэтгэгч нараас ямар нэгэн тусламж авч, мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх магадлалтай.
Үхэр: Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Хичээл зүтгэлийн хариуд хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Салхинд гарч, дуртай зүйлээрээ хичээллэ. Хэрүүл маргаанаас зайлсхий. Биеийн эрүүл мэндийг муутгах гол хүчин зүйл нь тааламжгүй харилцаа байх болно.
Ихэр: Гэр бүлийн арга хэмжээ зохиоход тохиромжтой. Хамаатан садангуудтайгаа харилцаагаа сайжруул. Айлд зочлох болон сайхан үйл ажиллагаа зохион байгуулах талаар анхаарна. Мөн өрхийн төсөв, төлөвлөгөө зохиоход тохиромжтой өдөр. Энэ жилдээ юу худалдан авах, ямар аялалд бэлтгэх зэргийн талаар гэр бүлээрээ хамтран төлөвлөгөө гарга.
Мэлхий: Магтаал сайшаал, бэлэг сэлт нь ямар ч харилцаа холбоонд нааштай хандлагыг авчирна. Таатай уур амьсгал өмнөх үеэс илүү байж, ажлаа амжилттай явуулахад тусална. Та хувийн амьдралаа хэвийн болгож, болж өгвөл их цаг зав зарцуулах нь дээр. Хийсэн ажлынхаа үр дүнг харж байж дараагийн шинэ ажлаа төлөвлөж болно.
Арслан: Ихэнх хүмүүст хувиа бодсон зан авир илрэх байдалтай байна. Мөн хөөрүү сагсуу зан чанар ч илрэх болно. Амьдралд унах, сэхэх үе аль аль нь байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь амжилт олгоход тус болдог. Хувь заяа таныг сорино. Хувийн зан чанараа өөртөө хадгал.
Охин: Та гэр бүлдээ цаг зав гаргаад хамтдаа салхинд гаргаарай. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотнын хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо байх болно. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Энэ амралтын өдөр та сонирхолтой сониуч зантай хүнтэй тааралдана.
Жинлүүр: Өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айлчлал эсвэл ойр дотнын хүний анхаарал зэрэг нь таны сэтгэл санааг өргөж, сайхан амрахад тус болно. Хийж гүйцэтгэсэн ажилдаа үүссэн асуудлыг тодруулж, бүгдийг ажил хэрэгчээр зохицуул.
Хилэнц: Бууж өгөлгүй өөрийн байр сууриа хамгаал. Аз болон дайчин чанараар дутахгүй өдөр байна. Хуул журмыг алдаа мадагтай байсан ч дагах хэрэгтэй болно. Харин эргэлзээтэй, сайн судлах зүйл байвал ямар ч бичиг баримтад гарын үсэг бүү зур. Гадуур явахдаа аюулгүй байдлын арга хэмжээ авахаа бүү март.
Нум: Нэгэн хэвийн, түгжигдмэл байдалд бүү авт. Хэрвээ та хаагдмал сэтгэлгээн дотроо нуугдаж ил гарахыг хүсэхгүй бол бүх чухал үйл явдал таны хажуугаар өнгөрөх болно. Нэр төр олох атаархал сэтгэл зовооно. Шинэ харилцаа таныг өөрчилнө.
Матар: Өөртөө бага зэрэг амралт өгч, спортоор хичээллэ. Та ажил хэргээсээ түр хөндийрөх хэрэгтэй. Хамтрагч хүмүүсийнхээ өмнө бардам зан, түрэмгий байдал бүү гарга. Ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй. Хэт өөртөө итгэлтэй байхаас болгоомжил. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй тул хүлээцтэй ханд.
Хумх: Гэнэт үүссэн ахуйн асуудалтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Ийм үед хийх ажлаа маргааш гэж бүү хойшлуул. Гэхдээ шаардлагагүй уулзалтаа хойшлуул. Үнэмшилтэй шалтаг тоочиход бэлэн бай. Гэр орны амар тайван байдал таны эерэг энергийг сэргээж, эрүүл мэнд сайн байхын үндэс болно. Дүн шинжилгээ хийхэд сайн өдөр.
Загас: Яаруу шийдвэр эвгүй байдалд оруулна. Өмнөх алдаа сөхөгдөнө. Хэсэгтээ олны хэл амнаас хол байх нь олон бэрхшээлтэй асуудлаас зайлсхийх боломж олгоно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ ажлаа дуусгах эрч хүчтэй бай. Өр зээлээ төлж дуусга. Хоосон мөрөөдөл ямар ч үр дүн авчрахгүй.