Цаг үеийн мэдээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 121 дэх удаагийн ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дашнямын Гантөгс анх удаагаа 10 даван түрүүлж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Аварга ДС-ийн бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Батсүхийн Цогт үзүүрлэв. 

Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Мөнх Өсөх Зам” ХХК, “Эв Монгол” клубын бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Саранцогт, тавд Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын зургаан түрүүтэй заан Г.Ганбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, ҮБХИС, “Жавхлант” дэвжээний бөх, сумын заан Д.Бямба-Эрдэнэ нар шалгарлаа. 

Аравт Ховд аймгийн Үенч сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Б.Энхбаяр, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, хоёр түрүүтэй заан Б.Цэнд-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан С.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, сумын заан М.Серикбол, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх, сумын заан Б.Имангали нар үлдэв. 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, сумын заан Б.Имангалид "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал"-ыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, сумын заан Д.Бямба-Эрдэнэд тус тус олгов. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ҮБХ-ны тэргүүн А.Ганзориг, мөн тус сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Б.Баатархүү нар уламжлал ёсоор олгосон юм. 

Мөн шөвгийн гурван бөхөд Сүлд телевиз уламжлалын дагуу өөрийн бай шагналыг гардууллаа. 

Таны сурталчилгаа