Хүүхдийн осол гэмтлийн шалтгааныг насны бүлгээр нь авч үзэхэд 2023 оны байдлаар түлэгдэлт 1 хүртэлх насны хүүхдүүдэд 25,3%, 1-4 насныханд 14,0%, 5-9 насныханд 3,9%-тай тус тус бүртгэгдсэн байна.
Галын аюулаас хамгаалах дохиолол суурилуулж, тогтмол шалгаж байх
Гал унтраагуур байлгаж, хэрхэн хэрэглэхийг гэр бүлийн бүх гишүүд мэддэг байх
Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх
Хүүхдийг гал, асаалттай плитка, лааны дэргэд харгалзах хүнгүй орхихгүй байх
Аюултай шингэн, шатамхай бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулж осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй