"Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024" энэ сарын 10-12-ны өдрүүдэд Орхон аймагт болно. Тэмцээнд нийслэл 21 аймгийн 46 байгууллагын 700 гаруй 11-ээс доош насны таеквондочид оролцохоор бүртгүүлжээ.
Тамирчид 9-нд буюу ням гарагт Эрдэнэт хотод ирнэ. Мөн энэ өдөр тэмцээнд оролцох тамирчдын жин үзэх, баг тамирчдын хариуцсан багш дасгалжуулагч нарт аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХГБХХГ-аас хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно.
Тэмцээний эхний өдөр буюу 10-нд А ангилал 10-11 нас хөвгүүд В ангилал 10-11 нас хөвгүүд, В ангилал 10-11 нас охид,D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулааны дараа ялагчдын шагналыг гардуулна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу 10-нд А ангилал 8-9 нас хөвгүүд ,А ангилал 8-9 нас охид, В ангилал 8-9 нас хөвгүүд, C ангилал 10-11 хөвгүүд, C ангилал 10-11 охид, D ангилал 10- 11 хөвгүүдийн тулаа болно. Тэмцээний нээлтийн арга хэмжээ энэ өдрийн 13:30-14:30 хооронд болно.
Тэмцээний гурав дахь өдөр буюу 12-нд А ангилал 10-11 нас охид, В ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүд, D ангилал 10-11 нас охидын тулааны дараа шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, багийн нэгдсэн дүнгийн шилдгүүдийг шалгаруулах юм. Тэмцээн Хангарди спорт цогцолборт болно.
Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар