Цаг үеийн мэдээ

ӨМӨЗО-ны олон улсын бөхийн холбооноос зохион байгуулдаг “Барга цом”-ын аварга шалгаруулах VI тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдэд Хөлөнбуйр хотноо болно. 

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү брэнд тэмцээнээ угтан Хөлөнбуйр хотын бэлтгэлийн төвд энэ сарын 5-19-ний өдрүүдэд 14 хоногийн хугацаатай гурван улсын хамтарсан бэлтгэлийг эхлүүлээд байгаа юм. 

Манай улсаас ОУХМ Б.Анхбаяр, ОУХМ Э.Сумьяа нараар ахлуулсан насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй багийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бол ОХУ-ын Буриад улсаас 30 гаруй, ӨМӨЗО-ноос 80 орчим тамирчин хамрагдаж байна.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76кг-ийн ангилалд,  нэг улсаас жин тус бүрд 2 тамирчин оролцох боломжтойгоороо онцлогтой.

Таны сурталчилгаа