ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ.
Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин;
-Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр,
-Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр,
-Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, -Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.
Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль
Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа:
Дэлхийн ранк:
-Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт
-Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт
-Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллалаа.