Дэлхийн бөхийн нэгдэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан бөхийн төрлүүдийн U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 06 сарын 22-30 өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүн өнөөдөр Йордан улсыг зорилоо.
Энэ жилийн нас насны УАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн дасгалжуулагч нар ААШТ-д оролцох баг тамирчдаа удирдан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу Төв аймгийн чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар 2024 оны ААШТ-д U17 шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана.
Холбооны зүгээс нас насны ААШТ-д оролцох багш дасгалжуулагч нарын зардлыг бүрэн хариуцаж байна.
Мөн энэ удаагийн тэмцээнд манай улсаас анх удаа сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Боргил оролцоно. Дасгалжуулагчаар сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С. Мөнхсүх ажиллана.