Цаг үеийн мэдээ

МХБХ-ноос зохион байгуулдаг хамгийн бага насны ангиллын Грассрүүтс УАШТ-ний 10 насанд нийт 36 багийн 597 тоглогч өрсөлдөж өнөөдөр зургаадугаар сарын 20-ны өдөр аваргуудаа тодруулаад байна.

Тэмцээнд нэг ч ялагдалгүй өндөрлүүлж тэмцээний турш хамгийн олон гоолыг оруулсан Ч.Төрбөлд дасгалжуулагчтай Дэрэнгийн хөвгүүд аваргалсан бөгөөд удаах байр мөнгөн медалийг Футзалын 10 хүртэлх насны аваргаар тодроод байсан Хангардийн хөвгүүд хүртлээ.

Сүүлийн жилүүдэд академийн хөгжилдөө онцгой анхаарал хандуулаад буй Улаанбаатар клубийн өсвөрийн академи хүрэл медаль хүртэж, тусгай байрыг BCH Лионсын хөвгүүд тус тус эзэллээ.

Уг Грассрүүтс насны тэмцээн нь хөлбөмбөгийн спортод хайртай болгож, хөлбөмбөгөөс мэдрэх аз жаргалыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд ирээдүйн тамирчдын суурийг бэлдэж буй тэмцээн билээ.

МХБХ-ны зүгээс охид хөвгүүдийн U11, U12 насны ангиллын тэмцээний бэлтгэл ажилдаа ороод байна.

Таны сурталчилгаа