Цаг үеийн мэдээ

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд оролцох баг, тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Манай улсаас 59 тамирчин спортын 9 төрөлд оролцох юм. Энэхүү арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл баг, тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын  төрийн далбааг багийн ахлагч, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардууллаа.

Таны сурталчилгаа