Гүрж Улсын Батуми хотноо 6 сарын 22 - 7 сарын 3 ны хооронд зохиогдож буй 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын ДЭЛХИЙН ЦОМ -ын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Баяраагийн ЭНХМАНДАЛ, Цогтбилэгийн АНАНД, Баатарын БАТБААТАР, Идэрийн ЦЭЛМЭГ, Идэрийн ЦЭЛМҮҮН, Цэнгэлийн АМИНЭРДЭНЭ нар Батсайханы ОЧИРСҮХ дасгалжуулагчийн хамт оролцохоор Гүрж Улсад амжилттай газарджээ.
Энэ удаагийн өсвөрийн шатарчдын Дэлхийн Цомын АШТ нь олон улсын шатрын түүхэнд анх удаагаа болж байгаагаараа онцлогтой бөгөөд манай шатарчид энэхүү түүхийг бүтээлцэж буй нь бахархал юм.